Оросуудад саятан болох том боломж нээгдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн хойд хөрш ОХУ-д эхлэх цаг мөч ойртсоор байна. Оросын 11 хотод тоглолтууд явагдахтай холбоотойгоор эдгээр хотууд дахь орон сууцны түрээсийн үнэ “тэнгэрт хаджээ”.

Хөлбөмбөгийн ДАШТ-2018 эхлэх цаг хугацаа дөхөж байгаа учраас орон байрны түрээсийн хэрэгцээ бусад үетэй харьцуулахад даруй долоо дахин нэмэгдчихээд байгаа аж.

Судалгааны байгууллагуудын дүн мэдээллээс харахад, Екатеринбург хотод орон байрны эрэлт хэрэгцээ хамгийн өндөр - 19 дахин буюу 1792,7%-иар өссөн байна. Удаах байранд Казань хот – 15 дахин буюу 1392,4%, гуравт Самара – 12 дахин буюу 1121,7% тус тус өсчээ.

Ийнхүү Хөлбөмбөгийн ДАШТ-2018 тэмцээний тоглолтууд явагдах 11 хотод түрээсийн байрны эрэлт хэрэгцээ ихэссэнтэй холбогдуулан эзэд нь хөлслүүлэх үнэ ханшаа ч мөн эрс өсгөсөн байна.

Жишээ нь, Доод Новгород хотод тоглолтууд явагдах цэнгэлдэх хүрээлэнтэй ойролцоо байрлах орон сууцнуудын нэг хоногийн түрээсийн үнэ 200 мянган рубль болсон нь төгрөгт шилжүүлээд тооцоолбол бараг 9-10 сая болохоор аж.

Бусад хотуудад ч мөн түрээсийн байрны үнэ асар их нэмэгджээ. Волгоград хот дахь “Волгоград-Арена” цэнгэлдэхийн дэргэдэх байрууд хоногийн 250 мянган рубль байгаа бол, харин Саранскт 150 мянга, Калининград 100 мянга, Москвад 150 мянга, Санкт-Петербургт 120 мянган рубль байна.

Дашрамд сонирхуулахад, Хөлбөмбөгийн ДАШТ Оросын 11 хотод 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15 хүртэл явагдана. ДАШТ-ийн нээлтийн ёслолын ажиллагаа Москва дахь “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд мөн шувтаргын тоглолт тэнд явагдах аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(12.231.208.147) 2018 оны 05 сарын 26

Bitgii balairaad bai

0  |  0
болд(103.229.122.64) 2018 оны 05 сарын 26

за дэмий юм төлөвлөхөө больё.

0  |  0
амрү. (124.158.106.141) 2018 оны 05 сарын 25

За монголдоо үзье.

0  |  0
Top