Макүшита, Жонидан зиндаанд Монгол бөхчүүд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 26

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башё ирэх ням гарагт Токио хотноо өндөрлөнө. Тэгвэл макүшита болон жонидан зиндааны түрүү бөхчүүд хэдийнэ тодорсон байна. Сонирхолтой нь тус хоёр зиндаанд монгол бөхчүүд түрүүлжээ. Дорнод нутгийн хүү Кирибаяма Б.Лхагвасүрэн, Долгорсүрэн зааны ач хүү Хоошорюү С.Бямбасүрэн нар өөр өөрсдийн зиндаандаа ийнхүү түрүү бөхөөр тодорсон байна. Хоошорюү маань мэргэжлийн сумод 2-дахь башёдаа барилдаж анхны түрүү, Кирибаяамагийн хувьд урьд нь санданмэ зиндаанд түрүү авч байсан билээ. Макүшита зиндааны түрүү бөхөөр "Мичинокү" дэвжээний сүмоч Кирибаяма Б.Лхагвасүрэн тодорлоо. Тэрбээр Макүшита зиндаан 35-аас босч барилдсан бөгөөд өнөөдөр 7 дахь барилдаанаа хийж өрсөлдөгчөө давсанаар түрүүлэх болзлоо хангасан байна. 

2015 оноос барилдаж буй тэрбээр 184 см өндөртэй харин 94 кг жинтэй бөх юм байна. Өдгөө 22 настай тэрбээр санданмэ зиндаанд нэг түрүүлсэн юм байна.

 

С.Төгөлдөр

 


  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top