Чингэлтэй дүүргийн 4-6 насны цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн 5 дугаар цэцэрлэг дээр боллоо. Дүүргийн 5 дугаар цэцэрлэгийн 60 жилийн ойд зориулсан уг тэмцээнийг “Төгс нүүдэл” шатрын клуб зохион байгууллаа.
“Шитэд хөлөг 2018” дүүргийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 60 орчим цэцэрлэгийн насны хүүхдүүд оролцлоо. Тэмцээнийг зохион байгуулсан “Төгс нүүдэл” шатрын клуб 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд 6 мянга орчим хүүхдэд шатрын спортоор сургалт явуулсан байна.
Хүүхдүүд шатрын спортоор хичээллэснээр оюун ухааны хөгжил тэлж, сэтгэн бодох чадвар сайжирна гэж “Төгс нүүдэл” шатрын клубын багш Ж.Гантөмөр хэлж байна гэж Чингэлтэй дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )