ОХУ-д ирэх сарын 14-нд хөлбөмбөгийн ДАШТ эхлэх гэж байна. Энэхүү чухал үйл явдалд зориулж Орост сүүлийн үед од болоод байгаа хөтлөгч, дуучин Ольга Бузова “Аварга” гэх дуугаа гаргасан билээ. Оросын тамирчид түүний клипэнд тоглосон юм. Тэгвэл Уругвайн жүжигчин, дуучин 41 настай Наталия Орейро “United by Love” гэх дуугаа ОХУ-д болох ДАШТ-д зориулж гаргажээ. Авьяаслаг, сайхан бүсгүйд тооцогддог Наталия дуугаа испани, англи, орос хэлээр дуулсан байна. Тэрбээр мөн гайхалтай бүжиглэж байгаагаа клипэндээ оруулжээ.
Дуу оросуудад их таалагдаж, ДАШТ эхлэхийн өмнө хүн бүрийн гар утсан дээр татагдах дуу болоод байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна.
Тэгвэл FIFA-гийн албан ёсны сүлд дуу нь Уилл Смит, Ники Жем, Эра Истрефи нарын “Live It Up” юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )