Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээний нэг Хөх хотын Гран при хоёр дахь жилдээ болж, +100 кг-д Олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медалийн эзэн боллоо. +100 кг-д шигшээд шалгарч барилдсан Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяртай аваргын төлөө барилдсан юм. Н.Түвшинбаяр 2017 онд Хөт хотын Гран при тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил медалийнхаа өнгийг хувиргалаа. Мөн 90 кг-д Г.Алтанбагана алтан медалийн төлөө БНСУ-ын жүдоч Олимпийнхүрэл медальт, Дэлхийн аварга Гвак Донг Хан-д ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Манай жүдочид Хөх хотын Гран при-г нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай өндөрлүүлж, 46 орны жүдочдоос багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Mundag mundag