Монгол бөхийн үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг жил бүрийн тавдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулдаг билээ. Энэ жилийн ээлжит Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө.
Энэ удаагийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Соронзонболд, Улсын харцага Бат-Өлзий, Улсын харцага Гантулга нарын 128 хүчит бөхчүүд барилдсан юм.
Ийнхүү хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Бат-Өлзий нар барилдаж, Н.Батсуурь арслан 7 давж түрүүлжээ.
Тэгвэл шөвгийн дөрөвт Улсын начин Чимэдвандан шалгарч үлдсэн юм.
Мөн барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, 1 хүн 500,000 төгрөг, 2 хүн 250,000 төгрөг, 5 хүн 100,000 төгрөгийн шагнал тус тус гардууллаа.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 8 )
Ухаангүй ноёны урагшгүй албат гэж.Эвлэрч нэгдэх хэрэгтэй ухаангүй, хувийн эрх ашигдаа хөтлөгдсөн цөөнхи хэрхэн нүдний булай болохыг хараач. Жижиг Сүхбат , Балжинням гэсэн аваргууд хүртэл цаг үеэ мэдрээд бултаж.Шаварт унасан шарын эзэн, дөргүй бух шиг хөгшин аварга үлджээ.
ҮБХолбоог хууль бусаар авах гэсэн шуналтангуудын зохион байгуулсан барилдаан ихэнх бөхчүүд алга байна дөө. Хар Баянаа, жижиг Мөнхбат нарт зориулсан увсынхны з.байгуулсан барилдаан болж.
энэ чинь Увсын нутгийн зөвлөл зохион байгуулаа юу.
goy barildaan boljee. suga gutamshig nar hooriidoo gej helii daa
jalganii barildaan boljee. huuhdiin huirnan shuugich geh barildaanaas doloon dor yum boljee.
Баянмөнхийн зохион байгуулсан ”НОХОЙН БААС”
Барилдсан бөхчүүд, ирсэн үзэгчдийг харахад аваргуудыг үнэхээр үл тоосон, гутамшигтай шоу болж дээ. Тэтгэвэртээ гарсан Эрхэмбаяр, Хүрэлбаатар гэсэн хоёр өвгөн салбадайгаас өөр үйлчилгээний ажилтан залуус олдоогүй юм байх даа?
БАЯНАА, МЕНХБАТ ГЭСЭН ХОЕР АВАРГАДАА УВСЫНХАН ЗОРИУЛЖ БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ