Италийн Сардиния арлын Сассари хотод энэ сарын 25-26-нд "А" зэрэглэлийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болсон талаар МЧБХ-оос мэдээллээ. 23 дахь удаагийн тус тэмцээнд ОУХМ Санжаагийн Ганбаяр 70 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа тэрбээр тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ганцаараа оролцож, нийт гурван барилдаан хийн аваргын тавцанд зогссон аж.
С.Ганбаяр нь олимп, ДАШТ-ий хүрэл медальт, алдарт бөх Д.Оюунболд агсны унаган шавь бөгөөд З.Ойдовын нэрэмжит ОУТ-ий алт, мөнгө, Өсвөр үе, Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж, залуучуудын УАШТ-д дөрвөн удаа дараалан түрүүлж байсан түүхтэй.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
bayar xurgie .. amjilt
Мундаг юмаа.Амжилт хүсье.