Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс гэрээгээ сунгалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2017 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс  ажиллаж байгаа ХБНГУ-ын иргэн  Ханс Майкл Вайссын гэрээг дахин нэг жилээр сунгасан байна. Тус холбооны Зөвлөлийн дөрөвдүгээр сарын 20-ны хурлаар Ханс Майкл Вайссын гэрээг сунгах талаар хэлэлцсэн ч албан ёсоор сунгаагүй байжээ. 2018 оны есдүгээр сард манай улсад болох зүүн Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнээс шалгарах, Олон улсын  хөл бөмбөгийн холбооны чанартай бусад тоглолтод амжилттай оролцох нөхцөлтэйгөөр гэрээг сунгажээ. Үндэсний шигшээ баг 2019 оны зургадугаар сараас эхлэх 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээнд амжилт гаргах зорилготой байгаа юм.

 А.Эрдэнэ 

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top