Хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ийн талаар таны мэдэж байх ёстой 8 баримт

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 31

 Олон сая хүний хүсэн хүлээсэн Хөлбөмбөгийн ДАШТ ирэх сарын 14-нд эхлэх гэж байна. “ДАШТ-2018”-ыг үзэхээр олон хүн ОХУ-ыг зорьж байгаа энэ үед уншигч танд зориулан “DaiFiveTop”-оос гаргасан бидний заавал мэдэж байх ёстой 8 баримтыг хүргэе.

Баримт № 1: Өмнөх 20 жилийн нэгэн адил ДАШТ-д 32 баг оролцож байна. Гэхдээ энэ удаад хөлбөмбөгийн ДАШТ-д оролцдоггүй орнуудаас баг ирнэ. Тухайлбал, Саудын Араб, Тунис болон Марокко.

Сборная Перу по футболу стала 32-м участником ЧМ-2018

Баримт № 2: Цэнгэлдэх хүрээлэнгүүдийг сэргээн босгож, шинэ цэнгэлдэх барих ажилд 700 тэрбум рублийг зарцуулжээ. ДАШТ болох хоёр цэнгэлдэх нь Москвад байгаа бол Калининград, Санкт-Петербург, Нижний Новгород, Сочи, Волгоград, Казан, Самара, Саранск, Донын Ростов болон Екатеринбург хотод тус бүр нэг цэнгэлдэх хүрээлэн байна.

Баримт № 3: 1976 онд Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхны бэлгэдэл сахиус гарч байсан бол тэр үеэс хойш их зүйл өөрчлөгджээ. Энэ удаад ДАШТ-ий сахиусаар Забивака чоныг сонгосон юм.

Талисман ЧМ по футболу 2018 г. Волчонок Забивака - векторные изображения Забивака, Волк Забивака, векторная графика, векторный клипарт, скачать бесплатно, тислак, длиннопост

Баримт № 4: Тэмцээний үеэр ОХУ-ын хотуудад очих жуулчдад зориулж тоглолт болох газар бүрт тусгай сайн дурынхан ажиллана. Гадаад хэлтэй, харилцааны өндөр соёлтой хүмүүс жуулчдыг угтан авах аж.

Волонтеры чемпионата мира 2018

Баримт № 5: Оросын Засгийн газраас аюулгүй байдлыг хангахад 30 сая рубль хуваарилжээ. Үүнд өндөр албан тушаалтнуудыг дагаж явах хүмүүс, зочид буудлуудын хамгаалалт, цэнгэлдэх болон бусад газруудын аюулгүй байдал багтсан байна.

МВД создаст центр полицейского сотрудничества для обеспечения безопасности на ЧМ-2018

Баримт № 6: ДАШТ болох 11 хотод 63 зочид буудлын 10 мянган өрөөг бий болгожээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооныхон таван одтой зочид буудалд, харин хөлбөмбөгийн шигшээ багууд болон хөгжөөн дэмжигчид дөрвөн одтой зочид буудалд байрлаж болно.

Баримт № 7: ДАШТ-ий үеэр Москвад хотын олон дүүргийг хамарсан WiFi утасгүй сүлжээ бий болжээ. Үүнийг 2020 он хүртэл ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Баримт № 8: Тэмцээний шагналын сан 400 сая доллар. Үүнээс 38 сая доллар нь ялагч нарт очно.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.27) 2018 оны 06 сарын 01

Олигтой ДАШТ ч болохгуй л болов уу, орос хэсгээсээ гарах гэж луйвар хийнэ, хэсгээсээ гарчихвал цаашлах тусмаа ичих булчирхайгуй загнана даа, хажуугаар нь беен террор, дээрэм, тонуул тиймэрхуу л дур зураг харагдаад байгаа юм даа

0  |  0
Top