ОХУ-д мөдхөн эхлэх Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсэг дотроо Оросын гол өрсөлдөгч болох Уругвайн шигшээ баг үндсэн хаалгачаа алдаж магадгүй нь.
Фернандо Муслер дасгал сургуулилтын үеэр гараа гэмтээсэн тул оросын талбай дээр гарч тоглох эсэх нь эргэлзээтэй болсон байна.
Муслер эвгүй унасны улмаас гараа гэмтээсэн бөгөөд “Галатасарай”-н 31 настай хаалгач эр өнөөдөр рентген зураг авахуулах аж. Ингээд шинжилгээний хариуг үндэслэн түүнийг Орос руу явах эсэхийг шийдэх бололтой.
Хаалгач Фернандо Муслера Уругвайн шигшээ багийн үндсэн хаалгачаар 2010, 2014 оны ДАШТ-д оролцсон бөгөөд үндэсний шигшээгийн бүрэлдэхүүнд нийтдээ 96 тэмцээнд оролцож байжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Урагвай 3-р хаалгачтайгаа байюсан ч оросоос толгой илуу, зайлуул оросууд группээсээ гарчих санаатай, санаатай санаагуй юм юм л хийж, ярьцгааж байх шиг байна, нэмэргуй дээ нэг едерт сайжирчихдаг баг гэж хаана байх вэ, байсан ч тэр нь лав орос биш
Хөлбөмбөг ч оросуудын мэддэг зүйл биш байхаө
Англи,хорваын хөгжөөн дэмжигчдийн хажууд Оросын хөгжөөн дэмжигчид зүгээр л фейшка шатарын хүү...
Энд Оросын буруу юү байна. Зүг чиггүй юм бичихийн
Оросууд хол явж чадахгүй ээ . Хөгжөөн дэмжигчид нь үймээн гаргадаг зантай нь л харин аюултай ,