Бөхийн “Жавхлант” дэвжээ болон “Хамаг Монгол” студи хамтран зохион байгуулсан “Монгол туургатны бөхийн барилдаан” өчигдөр төв цэнгэлдэх хүрээлэнд болсон билээ. Уг барилдаанд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсаас бөхчүүд оролцож, үндэсний болон өвөрмонгол, буриад гэсэн бөхийн гурван төрлөөр барилдлаа.
Үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын начин Т.Санчир тэргүүтэй бөхчүүд барилдсанаас Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.
Өвөрмонгол бөхийн барилдаанд Шилийн гол аймгийн аварга Г.Бүрэнсайн түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн байна.
Энэ удаагийн "Монгол туургатны бөхийн барилдаан"-д Өвөрмонголоос алдарт аварга Д.Баярбаатар, Алтансүх, Алтандуулга, Бүрэнсайн нарын 21 бөх оролцсон юм.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Гончигдамба түрүүлж бат өлзий үзүүрлэсэн