Тыныбекова тэргүүтэй Кыргызтаны таван бүсгүй ”Монголиа Опен-2018”-д зодоглоно

2018 оны 06 сарын 04

Зургадугаар сарын 9-10-нд болох “Монголиа Опен-2018” ОУТ-д ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн 16 тамирчин зодоглохоор болсон талаар өмнө нь /ЭНД/ мэдээлсэн. Тэгвэл Кыргызстан улсаас таван бүсгүй Улаанбаатарын дэвжээнд хүч үзэхээр болсон гэж МЧБХ-оос мэдээллээ. Тодруулбал, 62 кг-ын жинд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт Айсулу Тыныбекова, 76 кг-д өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Айпери Медет-Кызы, 68 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга Мээрим Жуманазарова, 57 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Назира Марсбек Кызы, 59 кг-д өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Нураида Анаркулова гэсэн тамирчид зодоглоно. Дасгалжуулагчаар Нурбек Изабеков, шүүгчээр Улан Деркенбаев, Эрнес Суранов, Азамат Бекмирзаев нар ирэхээр болсон байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hunnu(66.181.176.94) 2018 оны 06 сарын 04

Hotsrogdson sport...

0  |  0
Top