Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан “Орхон Эмпати” сургуульд хоолны хордлого гарч 40 хүүхэд эмчлүүлж байна.
Зургадугаар сарын 1-нд 14:00 цагийн үед тус сургуулийн 10 хүүхэд хоолны хордлого гэсэн оноштойгоор хэвтсэн нь нэмэгдсэнээр 40 болжээ. Мөн насанд хүрсэн таван хүн хоолны хордлогод орсон байна. Одоогоор нийт 45 хүн эмчлүүлж байгаа бөгөөд хордлогод орсон хүүхдүүдийн 20 нь дотуур байранд, 17 нь гэртээ байдаг байжээ.
Сурагчид сургуулийн гал тогоонд 5 дугаар сарын 29-нд бэлтгэсэн пирошки, 5 дугаар сарын 30-нд бэлтгэсэн хоол кимбаб, гуляш мөн тарвас иджээ. Хүүхдүүдэд алуурах, бөөлжих, цустай суулгах шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан байна. Лабораторийн шинжилгээгээр Shigella flexneri илэрчээ. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ХӨСҮТ-өөс 5 эмчийн бүрэлдэхүүнтэй баг очжээ.
Сэтгэгдэл ( 0 )