АНУ-ын бөхийн холбооны 2018 оны “Алдрын танхим”-д тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн гээд 10 хүн шинээр багтсаныг МЧБХ-оос мэдээллээ.
“Алдрын танхим”-д “Бээжин-2008” олимпийн наадамд 21 настайдаа түрүүлж, өдгөө холимог тулааны спортод хүч үзэж буй Хенри Сехудо, “Афин-2004” олимпийн наадмын мөнгөн медальт Штефан Абас, ДАШТ-ий хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальт Кристи Дэвис, Сонгомол бөхийн нэрт дасгалжуулагч Ли Аллен, NCAA-гийн нэрт бөх Гэри Кессел, олимп, дэлхийн аварга, алдарт бөх Дэйв Шульц агсны эхнэр Нэнси Шульц тэргүүтэй 10 хүн багтав.
42 дахь удаагийн “Алдрын танхим”-ын ёслолын ажиллагаа зургадугаар сарын 2-3-нд Оклахома хотод болжээ. АНУ-ын бөхийн холбооны “Алдрын танхим” 1976 оноос хойш 191 хүнийг эгнээндээ нэгтгээд байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )