Найм дахь удаагийн “Монголиа Опен” тэмцээн өнөөдөр /2018.06.09/ “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх юм.
Энэ жилийн “Монголиа Опен”-д эрэгтэйчүүдийн төрөлд Монгол, Казахстан, Буриад, Якут, Эрхүү, Тувагийн шилдэг бөхчүүдийн гал гарсан барилдаанууд ялангуяа хөнгөн жингүүдэд олноор нь гарах тодорхой боллоо.
Якутаас сүүлийн хоёр жилийн Оросын дэд аварга, оюутны дэлхийн аварга, Виктор Рассадин, 2016 оны ОХУ-ын аварга Егор Пономарев, өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Алексей Копылов тэргүүтэй 10 тамирчин Улаанбаатарт ирээд байна.
Түүнчлэн Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий аварга, Беларусийн якут легионер Андрей Бекренев нутгийнхаа бөхчүүдтэй нэгдэж манай оронд хөл тавилаа. Тувагаас энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, 2012 оны оюутны дэлхийн аварга Хуреш-оол Дондук-оол тэргүүтэй 11, Эрхүүгээс Дмитрий Коркин, Улаан-Үд, Рамазан Кадыровын ОУТ-ий медальт Юлиан Гергенов тэргүүтэй дөрвөн бөх зодоглох юм.
ЯКУТЫН ШИГШЭЭ БАГ
57 кг: Алексей Копылов, Егор Потапов
61 кг: Егор Пономарев, Дмитрий Аксенов, Петр Павлов, Семен Владимиров
65 кг: Виктор Рассадин, Эдуард Григорьев
70 кг: Тимур Николаев, Константин Власов
74 кг: Айсен Копырин
97 кг: Андрей Аронов
ТУВАГИЙН ШИГШЭЭ БАГ:
57 кг: Хуреш-оол Дондук-оол, Белек-оол Кужугет, Метке Туметей, Кежик Монгуш, Амир Чамзын,
61 кг: Сат Буян-Даш Чечек
65 кг: Ирбиш Бырынай, Саян Казырик, Ай-Хаан Ондар
70 кг: Роланд Ондар
74 кг: Мортуй-оол Эртине
ЭРХҮҮГИЙН ШИГШЭЭ БАГ:
61 кг: Юлиан Гергенов
92 кг: Юрий Иванов
97 кг: Алдар Хамаев
125 кг: Григорий Жербаев
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )