УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн хүүхэд залуучуудын хүсэлтээр сагсан бөмбөгийн талбай байгуулж өнгөрсөн Ням гаригт хүлээлгэн өглөө.
Энэхүү бүтээн байгуулалтыг “Тэнгэрийн шүр” компани хариуцаж хийжээ. Б.Саранчимэг гишүүн Баянзүрх дүүргийн 4,5,14 дүгээр хороонд нийтдээ 22 байршилд бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг төлөвлөж 22 газар сагсан бөмбөг, чийрэгжүүлэх талбай, ахмадад зориулан бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Үүний нэг сагсан бөмбөгийн талбайн ажил өнөөдөр дуусч, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдлээ. Тэрээр хэлэхдээ сая 5 дугаар хорооны сагсан бөмбөгийн талбайн ажлын явцтай танилцлаа. Ерөнхийдөө 50 хувьтай явж байна” гэв.
Шинэ сагсан бөмбөгийн талбайтай болсон иргэд өндөр сэтгэгдэлтэй байлаа. 4 дүгээр хорооны иргэн Н.Осоргарав ярихдаа “Манай хороо олон жил хүүхэд тоглох талбайгүй. Өөр байрны сагсны талбайд очиж тоглодог байсан. Иргэд 2000 оноос хойш сагсны талбайтай болох асуудлыг эрчимтэй хөөцөлдсөн ч ажил хэрэг болоогүй. Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ асуудалд ач холбогдол өгч, анхаарч, амласнаа ажил хэрэг болгож, дайчин ажиллаж байгаад баярлаж байна” гэсэн юм.
Ч.Бүжин
Сэтгэгдэл ( 0 )