Монголын баг дэлхийн шилдэг 8 багт Азиас ганцаараа шалгарлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 12

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Филиппинд болж байгаа билээ. Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ баг хүчтэй өрсөлдөгч болох ОХУ, Бразил, Филиппиний шигшээ багийг буулган авч, шигшээ найман багт шалгарч үлдээд байна. Шигшээ наймд Азиас ийнхүү Монголын баг л ганцаараа шалгарч үлдэж чадлаа.

Филиппин улсад болж буй ДАШТ-ний нээлт болсон багаар ийнхүү Монголын шигшээ зүй ёсоор нэрлэгдээд байна. Монголын баг өнгөрсөн жилийн Азийн аварга, энэ жилийн дэд байрын эзэн юм. Тэд Токио 2020 олимпийн наадмын оноо цуглуулах цувралуудад ийн амжилт үзүүлсээр байгаа юм. Хэсгээс хоёрдугаар байраар гарсан манай шигшээ баг маргааш Сербийн шигшээтэй тоглох юм. Сербийн шигшээ нь дэлхийн чансааг тэргүүлдэг бөгөөд дэлхийн гурван удаагийн аварга баг билээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(174.221.134.225) 2025 оны 03 сарын 13

Тоглолтуудын яаж ямар сайтаас үзэж болох вэ

1  |  0
Аригун(66.181.161.74) 2025 оны 03 сарын 13

Та бүхэн үнэхээр гайхалтай том амжилтанд хүрч бас тэмүүлж яваа шүү та бүхэнд спортын өндөр амжилт хүсье эх орон элгэн садан анд нөхөд чинь та 4 өөр бахархаж тоглолыг чинь шимтэн үзэж байгаа шүү амжилт хүсье

1  |  0
ооги(124.158.105.30) 2025 оны 03 сарын 13

бахархаж байнаа, залуусаа

1  |  0
Ө(66.181.187.22) 2025 оны 03 сарын 13

Сербийг л яаж ийгээд буулгаад авчуул

1  |  0
zochin(185.182.81.2) 2025 оны 03 сарын 13

zaluuchuuddaa bayr hurgey ulam ih amjilt husey

1  |  0
Zochin(202.9.41.92) 2025 оны 03 сарын 13

Wow, mundag yumaa

1  |  0
ariynbat(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

goe manaihan delhiin awarga awan shuu zaluusaa

1  |  0
tg(43.242.242.112) 2025 оны 03 сарын 13

wooow hychirheg monh, mergen buuch tsengyynbayar bravoo

1  |  0
ZALUU(66.181.177.109) 2025 оны 03 сарын 13

NUGUU MUULAAD BDAG ERDENE GEDEG HUN ENE SPORTIIG ENE AMJILTAND HURGELE DE AMJILT ZALUUSAA

1  |  0
Top