Баян-Өлгийн аймаг дахь Цагдаагийн газарт иж бүрэн шалгалт хийж байна

2018 оны 06 сарын 12

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааг Дотоодын цэргийн штабын дарга, цагдаагийн хурандаа С.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 12-ны хооронд зохион байгуулах юм.

Шалгалтаар алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, сэтгэн бодох чадвар, ур чадвар, бие бялдар зэрэг төрлүүдээр шалгалт авч, алба хаагч нэг бүрийн мэдлэгийн түвшинг тогтоож, тасаг, албадын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, зааварчилж ажиллах юм.

Мөн энэ үеэр шалгалтын бүрэлдэхүүн орон нутгийн иргэдтэй уулзах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх санаа бодлыг сонсох, үйл ажиллагаандаа тусгах ажлын хүрээнд иргэдээс санал авах юм.

Image may contain: 1 person, indoor

Image may contain: 3 people, people sitting and indoor

Image may contain: 1 person, sky, mountain, child, outdoor and nature

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top