Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн 6-р сарын 14-өөс 07-р сарын 15-ны өдрүүдэд ОХУ-д болно.
Дэлхийн шилдэг 32 улсын тамирчдийн өрсөлдөөнд явагдах тэмцээнийн нээлт өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхлэх юм. Нээлтийн үйл ажиллагааг Монголын үндэсний телевиз орон даяар шууд дамжуулна.
Энэ удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-ийг МҮОНРТ, NTV-тэй хамтран Монголын үзэгчдэдээ хүргэх юм.
Тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз 2018.06.14-нөөс 2018.07.15-ныг дуустал Үндэсний телевиз, "Монголын мэдээ" суваг, “MNB Sport”, Монголын радиогийн 1-р суваг болон P3 FM 100,9-ээр албан ёсны онцгой эрхтэйгээр дамжуулах аж.
ДАШТ-ийн A, C, E, G хэсгийн тоглолтуудыг МҮОНРТ, бусад B, D, F, H хэсгийн тоглолтуудыг NTV шууд дамжуулахаар тохирсон. NTV-ээр дамжуулсан B, D, F, H хэсгийн тоглолтуудыг үзэгчид маргааш нь МҮОНРТ-ээр үзэх боломжтой юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Hotlogch tailbarlagch ni ooriinhoo demjdeg bagiig ulain tsaim demjeed baihaar uzmeergui sanagddag.
Мэргэжлийн гэж сургууль номын төгссөн юм байхдаа.