2018 оны зургадугаар сарын 14-нд Хөлбөмбөгийн ДАШТ-2018 ОХУ-д эхлэн, “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Оросын шигшээ баг Саудын Арабын хөлбөмбөгчидтэй анхны тоглолтоо хийн, 5:0 харьцаагаар бут ниргэсэн билээ.
Энэ удаагийн ДАШТ-д аль улсын баг аваргалах талаар төрөл бүрийн таамгууд хөвөрсөөр байна.
Герман, Бельгийн их сургуулийн эрдэмтэд энэ удаагийн Дэлхийн аваргад хаанахын баг тамирчид ялах магадлалыг тооцоолон гаргажээ. Тэдний үзүүлэлтээр, ялагчид хамгийн их магадлалтай нь Испани /17,8%/, Герман /17,1%/ байгаа аж.
Тэдний дараагаар Бразилийн шигшээ баг орж байна. Шинжээчид ДАШТ-ын үйл явцын хөгжлийн 100 мянган боломжит хувилбаруудыг тооцоолж гаргасан гэнэ. Тэд тухайн орны ДНБ, шигшээ багийн рейтинг, тоглогчдын дундаж нас, Аваргуудын Лиг-д тоглодог хөлбөмбөгчдийн тоо зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзжээ.
Мөн энэ удаад аль баг ямархуу амжилт үзүүлэх талаар дэлхийн спортын алдартнуудаас авахуулаад Ахилл муур мэтийн зөнч амьтад ч таамаглан хэлсэн аж.
“Манчестер Юнайтед”-ийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуринью Оросын шигшээгийн талаар ийнхүү өгүүлжээ: “Оросын шигшээ хэсгээсээ хоёроор гарна гэж би бодож байна. Тэдний хувьд, Египетийн хөлбөмбөгчидтэй хийх тоглолт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Хэсгийн манлайлагч нь Уругвайн баг болно”
Эрхүүгийн амьтны хүрээлэнд байдаг Нафаня илбэнх Оросын шигшээ баг Саудын Арабыг хожно хэмээн яг таг таасан гэнэ. Тэрээр зөнч амьтдын дотор нэлээн алдартай нэгэн аж.
Петербургийн Эрмитаж-д амьдардаг Ахилл муур мөн Оросын баг Саудын Арабыг ялна гэдгийг итгэлтэй өгүүлсэн гэнэ. Түүнд хөгжөөн дэмжигчийн паспорт хүртэл байдаг учраас Оросын шигшээгийнхэн албан ёсны болельщик-амьтантай гэсэн үг юм.
Дортмундын Техникийн их сургуулийн программчид ДАШТ-2018 үр дүнг илэрхийлсэн нейросетийг бүтээжээ. Тэдний тооцоолсноор, Германы шигшээ баг энэ удаад аварга болох магадлал өндөр байгаа аж.
Д.Мигаа
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )