Дэлхийн аваргын D хэсгийн эхний тоглолт болж өнгөрлөө. Тэмцээнээр Аргентины багийн 19 номерын тоглогч Aquero тоглолтын 19 дэх минутад эхний гоолыг хаалганд оруулсан бол дараагийн гоолыг Исландын тамирчин 11 номерын Alfred Finnbogason 24 дэх минутад орууллаа. Харин Аргентины од Месси энэ удаад шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтийг давсангүй. Тэрээр торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч хаалганд оруулж чадаагүй юм. Исландын шигшээ багийн тоглогч Гильфи Сигурдсон "Үнэхээр хэцүү тоглолт байлаа. Аргентин санаачлагыг авч, бөмбөг илүүтэй эзэмшинэ гэдгийг би эхнээсээ л мэдэж байсан. Гэхдээ тийм давуу тоглоно гэж үнэндээ тооцоогүй. Бид бараг 80-85 минутын турш хамгаалчихав уу даа. Гэвч бид үүндээ сайн л даа" гэж ярьжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )