Герман - Мексикийн шигшээ багуудын хоорондох тэмцээний үеэр Хойд Америкт орших тус оронд газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Геологийн болон агаар мандлын судалгааны институтын эрдэмтэд уг газар хөдлөлтийн боломжит шалтгаанаар хөлбөмбөгийн фанатуудын үсрэлт, цовхролтыг нэрлэсэн аж.
Газар хөдлөлтийн түлхэлтүүд орон нутгийн цагаар 1:32 /Москвагийн цагаар 19:32/ цагт Мехико районд мэдрэгдсэн байна. Харин Москвагийн цагаар 18:00 цагт эхэлсэн тоглолтын 35 дахь минутад Мексикийн довтлогч Ирвинг Лосано Германы шигшээ багийн хаалганд ялалтын гоол оруулсан билээ.
Энэхүү тоглолтын дараа мексикчүүд 3 оноо, германчууд 0 оноотой үлдсэн бөгөөд F хэсгийн өөр хоёр баг болох Швед-Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид өнөөдөр Доод Новгород хотноо Москвагийн цагаар 15:00 /Монголын цагаар 20:00/ цагт тоглоно.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
GALT UUL DELHIIN HOLS
German yaachixvaa?Neg l sonin togolloo.Ingej togolvol gertee xarina shvv de.