Саудын Арабын хөлбөмбөгчид сууж явсан онгоц шатжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 19

Хөлбөмбөгчдийн сууж явсан онгоц Дон дахь Ростов руу нисэх замдаа агаарын орон зайд нэг хөдөлгүүр нь шатсан тухай Mirror мэдээлжээ. Саудын Арабын хөлбөмбөгчид тус хотод Уругвайн шигшээ багтай тоглохоор явж байж.

Онгоцонд шаталт явагдсан хэдий ч Дон дахь Ростов хотын нисэх буудалд амжилттай газардсан байна.

“Онгоцны хөдөлгүүрт гарсан техникийн саатлын уршгаар” хэн нэгэн гэмтээгүй хэмээн Саудын Арабын төлөөлөгчид мэдэгджээ.


Саудын Араб-Уругвайн шигшээ багийн тоглолт 20-ны өдөр буюу маргааш явагдана.

Дашрамд дурдахад, Хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн тоглолт дээр Саудын Арабын багийг Оросын хөлбөмбөгчид 5:0 харьцаагаар бут ниргэсэн билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.10.21.112) 2018 оны 06 сарын 20

Саудын Араб -ын буруу алга байна Египет бас л 3-0-р хожигдох шахлаа шүү дээ Салах ирээд ч нэмэр бараг болсонгүй

0  |  0
Нac(202.179.26.237) 2018 оны 06 сарын 20

Анхны тэмцээнд хожигдсон тамирчдаа шийтгэнэ гээд байсан , цаанаасаа шийтгэл нь ирж дээ,саудын арабынхан

0  |  0
ЗочинХ.Т(64.119.21.241) 2018 оны 06 сарын 19

Ус уух хувьтай , азтай хүмүүс юм даа.

0  |  0
Top