Испанийн хаан Оростой хийх тоглолтыг үзнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 28

Долдугаар сарын 1-ний ням гаригт Испанийн шигшээ баг Оросын хөлбөмбөгчидтэй 1/8 финалын тоглолт хийнэ.

Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд явагдах уг тоглолтыг Испанийн хаан Филипп VI хүрэлцэн ирж үзэхээр болжээ.

Хаантай хамт цэнгэлдэхийн нэгэн ложид Испанийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес хань болон тэмцээн үзэх аж.


Дашрамд дурдахад, Дэлхий болон Европын аварга цолыг хамгаалж буй Испаничууд 2010 оны ДАШТ болон 2008 оны ЕАШТ-д түрүүлсэн амжилттай байгаа билээ. Түүнчлэн тэд 1964 оны хөлбөмбөгийн Европ Үндэстнүүдийн цомд түрүүлж, 1984 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд аман хүзүүдэж байв. 2008 оны долдугаар сард Испани ФИФА-гийн дэлхийн чансааг багийн түүхэнд анх удаагаа тэргүүлж, уг амжилтад хүрсэн зургаа дахь үндэстэн болж байсан бөгөөд 2006 оны 11-р сараас 2009 оны зургадугаар сарыг хүртэлх хугацааны 35 тоглолтонд нэг ч ялагдалгүй тоглосон амжилт нь Америкийн Нэгдсэн Улсын шигшээ багт хожигдсоноор зогсч, Бразилын нэгэн адил дараалан 15 тоглолтонд ялалт байгуулсан амжилтыг үзүүлэн ФИФА-гийн Холбоодын цомд гуравдугаар байрт шалгарч байв. Энэ удаагийн ДАШТ-д Испанийн шигшээ баг хэсгээсээ нэгээр, Оросын хөлбөмбөгчид хоёроор гарсан билээ.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.58) 2018 оны 07 сарын 02

Orcuud ys caitai humuuc bolohoor ylah bolomtoi jaahan arga tehnik taktikaa caijruulbal braziliig ch ylah chadvartai shuu

0  |  0
Top