Харумажүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол намар болно

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 28

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарсан байна. Тодруулбал, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болжээ.Тэрбээр 2018 он гарахын өмнөхөн нутаг нэгт сумочид гар хүрсэн асуудалд холбогдож, сумод хүч үзэх эрхээ хасуулахад хүрсэн билээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн юм. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 9 удаа түрүүлсэн Харүмафүжи Д.Бямбадорж Исэгахама дэвжээний бөх. 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй хэмээх нэрээр барилддаг байсан. 2009 оны 5 сарын башод Хакүхотой нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлсэн. Мөн 2011 оны 7 сард 14 давж түрүүлсэн. 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, Ёкозүна цол хүртсэн. Үндсэн мэх нь цүппари, баруун золгоо, ёри, цүкидаши. Улсын заан Р.Даваанямын  хүү Харүмафүжи Д.Бямбадорж 2009 оны 6 сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат Тамирчин цол хүртсэн. Харумафүжи Д.Бямбадорж Япон дахь ажил хэргээ дуусгаад эх орондоо бүр мөсөн ирэхээр болжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эр хүн(122.201.19.66) 2018 оны 06 сарын 29

японы гомочуудын бааранд үхсэнээ хийж очоод тоглолтыг нь үзээд байдаг юм бүү мэд.хөгжил нь дээд цэгтээ хүрээд гажууд юм сонирхолтой болсон оронд манай Монгол эрийн хийморь тэнд татагдах ёсгүй л баймаар юм.Тэрний оронд хонинд ганцаараа морьтой явбал дотоод эрх чөлөө болон энэ дэлхийд ях гэж ирсэнээ ойлгох байх даа

0  |  0
үя(64.119.22.123) 2018 оны 06 сарын 29

сагачисан юм. дээрэлхүү, мөнгөө багтааж ядсан мөртөө шуналтай, өөрөө мөнгөтэй мөртөө хүний мөнгөнөөс идэж уух санаагаа орхихгүй хүн

0  |  0
Ккк(91.196.178.179) 2018 оны 06 сарын 29

Зодог оо тайлна уу бандааш аа тайлна хэнд хэрэгтэй юм. Харгис тэнэг үхэр монгол.

0  |  0
Тавьтиргүй Аса(202.179.26.2) 2018 оны 06 сарын 28

Нэг нь хангалттай байхад бас нэг тавьтиргүй мантуу.

0  |  0
Top