Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Улсын харцага Б.Бат-Өлзий энэ жилийн наадамд нэлээд дээгүүр даваанд барилдана. Энэ жилийн Цагаан сарын барилдаанд түрүүлсэн төдийгүй олон барилдааныг өнгөлсөн хэмээн үзэж байгаа юм байна. Мэргэжилтнүүд дүгнэхдээ “Б.Бат-Өлзий харцагын хувьд унаа холтой мэхэнд үлдэцтэй, зоримог шийдэмгий мэхтэй, хүндийн төв нь дороо гэх мэт олон давуу талтай учраас нэлээд дээгүүр даваанд барилдана. Түрүү үзүүрт ч очих шаанс бий. Гэхдээ нэг асуудал бий” хэмээжээ.
Нөгөө талаас Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат Улсын харцага А.Цацабшир энэ жилийн наадамд дээгүүр шөвгөрч барилдана хэмээн бөхийн хорхойтнууд төдийгүй мэргэжилтнүүд дүгнэж байна. Түүнийн хувьд “А.Цацабшир нь унаа холтой, цуцаа бага, бие сэтгэлээ элдэв хөндлөнгийн зүйлээс хамгаалж чаддаг, сэтгэл хөдлөл багатайн зэрэгцээ хийх гэсэн мэхэндээ хүрдэг учраас заан болох шаанс бий. Гэхдээ нэг асуудал бий гэжээ” гэсэн байна.
Тэр нь ямар асуудал вэ гэвэл хамгийн харамсалтай нь хоёр харцага маань долоогийн даваанд тунах магадлал тун өндөр байгааг бөхийн мэргэжилтнүүд таамаглаж байна. Тэгэхээр хоёр харцагын нэг нь дээшээ явж нэг цолоо батлан үлдэх нь гарцаагүй болж байна.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Цацавширт амжилт хүсье. Энэ жил сайн барилдана шүү. Эрхрэм дүүд дутах юм юу ч байхгүй. Даруухан сайхан бөх шүү
цацавшир 4 дээр батөлзий 5 дээр унана. юун энэ 2 7 дээр тунах вэ.арслан заанууд байхад
БАТ-ӨЛЗИЙ ХАНГАЙ БАДАМГАРАВ ГЭЭД БҮГД ДОПИНГ ШДЭ
Тунаад байхаар бөхчүүд.бишээ. Манай увсын хэдэд нугалаанд унахаас хойш.