Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам Хязаалан насны морины уралдаанаар өнөөдөр Хүй долоон худагт эхэллээ. Энэ насанд 236 хурдан хүлэг 18 км зайнд шандас сорив. Энэ жилийн Хязаалангийн уралдааны түрүүг Дорнод аймгийн хүлэг, Х.Болорчулууны хүрэн үрээ авч, аман хүзүүнд Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд хурдаллаа.
Айргийн тавд торгон жолоогоо өргүүлсэн хүлгүүд:
1. Дорнод Чойбалсан Хаянгаагийн Болорчулууны хээр
2. Булган Гурванбулаг Дамбын Хишигжаргалын зээрд
3. Увс Тэс Дамдин-Ядамын цоохор
4. Говь-Алтай Дэлгэр Шижирбатын бор
5. Төв Баян Нямжавын халтар
Нэмж мэдээлэхэд Хязаалан насны морьдын уралдаан ямар нэгэн ноцтой зөрчилгүй болж өнгөрсөн бөгөөд цагдаагийн албан хаагчид машинаар морь дагах асуудлыг цэгцэлж, хяналт тавьж ажиллаа.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Neg l baritsgui gar bainlee
Bolorchuluun gej saihan populist shal hudalch nuhur . Dornodiihond ner nuuree barj duussan . bas boloogui mori uralduulaad bnaa
Наадмаа хулгайч болон шинэ цагын ноёд дээдсээс авах юмсан.
muusain uxer mongolchiuud ard tumniixee amidraliig deeshluulchiheed ingej xutsaj bai. tui , tui dald or