Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам Хүй долоон худаг"-ийн хөндийд азарганы уралдаанаар үргэлжилж байна. Өнөөдрийн уралдаанд 201 азарга бүртгүүлснээс гарааны зурхай руу 153 нь гарч, шандас сорьсон юм.
Газар газрын хурдан азарганаас түрүү магнайд Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, сумын Алдарт уяач Баянжаргалын Баттөрийн Бидэрт халиун ирж, торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан,
Гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор,
Дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд тус тус хурдалсан бол
Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр азарга айргийн тавд давхилаа.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )