201 шүдлэн шандас сорилоо

2018 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний их баяр наадмын шүдлэн, хязаалан насны морины уралдаан өчигдөр Хүй долоон худагт болсон. /Хязаалангийн уралдааны дүнг Энд мэдээлсэн/

Шүдлэн насны уралдаанд  308 үрээ бүртгүүлснээс 201 хүлэг шандас сорьж, Өвөрхангай аймгаас түрүү тодорлоо.

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайн бор
  2. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун
  3. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач С.Гантөмөр хул
  4. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн хул
  5. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр 
  6. Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Г. Батбаатарын цолмон халтар
  7. Төв аймгийн Баянцагаан сумын А. Ууганбаярын хээр 
  8. Шунхлай группын П. Батсайханы зээрд
  9. Хэнтий аймгийн Галшар сумын уяач А. Амарбатын хээр 
  10. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий  сумын Б. Энх-Амгалангийн ягаан тус тус оржээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top