Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улсаа байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны гурвын даваанд Улсын арслан Д.Азжаргал, Улсын гарьд И.Доржсамбуу нар дуу дуугаа авалцан өвдөг шороодлоо. Өндөр цолтнуудыг ийнхүү гурвын даваанд өвдөг шороодоход нутгийнхаа залуу бөхчүүдийг дэмжиж байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь өнөөх л начны найраа хэмээж байна. Харин бөхийн хорхойтнуудын хувьд “харьж яваа хоёр цолтны хувьд одоо болсон, начин төрүүлэх нь зөв зүйтэй” хэмээн үзэж байгаа юм.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
наадамаар начин төрүүлдэг ээ болмоор юм баянмөнх байсан цагт начин төрүүлэх зогсохгүй??? 60 хүрсэн хойнооч начин төрүүлнэ???? өсөхбаяр,азжаргал, мягмарсүрэн,балжинням, нар яасан шунал нь дарагддэггүй туламнууд бэ????????????