Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улсаа байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хамгийн үзүүштэй морин уралдаан бол соёолон насны морьдын уралдаан. Өнөөдрийн хувьд Хүй мандалын дэнжид наадамчин олон соёолон насны морьдын тоосонд орж хийморио сэргээхээр цугларчээ. Наадамчин олныг суудлаас өндөлзүүлж, самсаа шахируулсан энэ уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач А.Билгүүдэйн хонгор халзан соёолон магнайдаа тоосгүй түрүүллээ. Харин аман хүзүүнд Ц.Мөнххуягийн цавьдар удаалсан юм.
Үргэлжлэл бий
Н.Баатар
www.zindaa,mn
Сэтгэгдэл ( 0 )