Дөрвөн сая иргэнтэй улсын шигшээ баг Дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 12

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ онцгой сонин үйл явдлуудаар дүүрэн өрнөж байна.

Эдгээрийн нэг жишээ нь ДАШТ-ий аваргын төлөө өрсөлдөхөөр Хорватын шигшээ баг шалгарч үлдсэн нь 1950 оноос хойш хүн ам цөөнтэй, жижиг үндэстэн шалгарсан анхны тохиолдол болж байгаа юм. Ердөө 4.17 сая хүн амтай Хорват улсын шигшээ баг 66.9 сая хүн амтай Францын шигшээ багтай ирэх Ням гарагт аваргын төлөө өрсөлдөхөөр болоод байна.

Тэд 53 сая хүн амтай Английг өнгөрсөн шөнө 2:1 оноогоор буулгаж авлаа. Нэмэлт 30 минутын тоглолтын хоёрдугаар үед буюу 109 дэх минутад Иван Перишичийн 16 метрийн шугамны гаднаас мөргөж өгсөн бөмбөгийг Марио Манжукич Английн хаалганд цохиж гоол болгосноор багтаа ийн ялалт авчирсан билээ.

Хамгийн сүүлд 1950 оны ДАШТ-д тухайн үед 2.4 сая хүн амтай байсан Уругвайчууд дэлхийн аваргын цомыг хүртэж байсан юм. Тэд 1930 онд мөн анх удаа дэлхийн аварга болж байжээ. Тэр цагаас хойш цөөн хүн амтай жижиг үндэстнүүд ДАШТ-ий шигшээ шатанд хүрч чадалгүй хасагдсаар ирсэн байна.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin (202.55.180.58) 2018 оны 07 сарын 16

ene vol gaihamshig gaihamshigiig zugeer lvi bolgochidog um bish harin mash olon jiliin nor ih hodolmor lcnii daraa tohiroo ni burddeg um urugvai bolon horvat ulcuud tiim ch ondor hogjiltei ulc bish ch gelee eh orniihoo ner toriig ondort orgoj baigaad bayr hurgie bucdiin amjiltiig eroovol ergej ter erool irdeg um manai mongoliin hol bombogchid daraa daraagiin delhiin avragad oroltsoj amjilt gargaj medali hurtehiig erooe

0  |  0
Top