Үндэсний их баяр наадмын тавын даваа үргэлжилж байна. Үндэсний бөхийн барилдааны тавын даваанд улсын шинэ цолтнууд төрж, улсын том цолтой бөхчүүд тахимаа өгч байна.Энэ жилийн анхны Монгол Улсын начнаар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн арслан Б.Даваа-Очир тодорлоо. Тэрбээр улсын цолонд хүрэх бөхчүүдийн тааварт зүй ёсоор багтаж байсан билээ.
Мөн Өмнөговь аймгийн арслан Ш.Дарханбат Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж, улсын начин цолны болзол хангалаа. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар Улсын дархан аварга Г.Өсөхбаяраар тав давж, мөн улсын начин цолны болзол хангасан байна. Тэрбээр олон жил улсын начны цолонд унаж, наадамчин олноосоо найраагүй арслан хэмээх хүндлэлийг хүлээгээд байсан бөх юм.
Сэтгэгдэл ( 1 )
ХУДЛАА БИТГИЙ ЗАЛААД БАЙ!! СОХОР ЮМ УУ ХААШАА ЮМ. М. ЕСЕХБАЯР ЗААНААР МЕНГЕНБААТАР НАЧИН БОЛСОН