Улсын том цолтнууд бүдэрсэн тавын даваа

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 12

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваанд олон сонирхолтой барилдаан боллоо. Түрүү болон үзүүр, шөвгийн дөрөвт үлдэж цолоо ахиулах боломжтой гэж тааварт багтаж байсан олон улсын цолтнууд энэ даваанд бүдэрлээ. Тухайлбал, энэ жилийн наадамд түрүүлэх хамгийн их магадлалтай бөх хэмээгдэж байсан улсын арслан П.Бүрэнтөгс цэргийн арслан Цэрэнтогтоход өвдөг шороодсон бол улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Д.Амаржаргалд тахимаа өгснөөр барилдаанаа өндөрлөв.

Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Бямба-Очирт, улсын заан Н.Түвшинбаяр аймгийн арслан Т.Бэгзсүрэнд өвдөг шороодсноор барилдаанаа дуусгалаа. Мөн улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх нар энэ даваанд тахимаа өгөв. Дээгүүр даваанд барилдах бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтаж байсан улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн хурц арслан Б.Золбоод өвдөг шороодлоо. Аймгийн арслан Б.Золбоо улсын цол хүртэх тааварт багтаж байсан бөх бөгөөд тэд тавын даваанд хоорондоо тунаж барилдсан билээ.

Өндөр даваанд барилдах тааварт байсан бөхчүүд болох Сэлэнгэ аймгийн харьяат, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Жаргалбаяр нар учраа бөхөө давлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.118.247) 2018 оны 07 сарын 16

5-ын давааг,, ер нь бүх давааг оноолтоор барилдуулдаг болохгүй бол энэ даваа наймаалж начин болдог тэнэг жүжиг арилахгүй юм байна даа

0  |  0
TT(174.221.129.170) 2018 оны 07 сарын 13

Sanjaadamba Selengiinh ym uu uul n Arhangaih sanagdah ym

0  |  0
Top