Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улсаа байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Эрлийз морьдын уралдаан, Уяачдын баяр өнөөдөр Хүйн долоо худагт эхэллээ.
Эрлийз азарганы уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Тод Манлай уяач Г.Чинзоригийн зээрд азарга магнайлж, Төв аймгийн Баянцогт сумын харъяат Тод Манлай уяач Д.Одгэрэлийн бор морь аман хүзүүдсэн юм. Харин айргийн гуравт, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат Манлай уяач Д.Энхболдын хээр, айргийн дөрөвт Төв аймгийн Батсүбмэр сумын харъяат Тод Манлай уяач С.Лувсанбалдангийн халтар, айргийн тавд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Ц.Чимэдгаваагийн хул тус тус хурдаллаа. Харин ойрын сунгаануудад байнга өнгөлж байсан УИХ-ын гишүүн асан, Тод Манлай уяач Г.Батхүүгийн хүү Г.Ганхөлөгийн хул азарга зургаад хуралдсан юм.
Н.Баатар
www,zindaa,mn
Сэтгэгдэл ( 0 )