Н.Батсуурьт “Ланд крузер-200”, Ч.Санжаадамбад хоёр өрөө байр өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 14

Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь түрүүлэн Улсын аварга болж, өнөөдөр түүнд түрүү бөхийн байны шагнал болох “Ланд крузер-200” автомашиныг гардуулан өгчээ.

Тэгвэл Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын аварга Ч.Санжаадамбад Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний хамт олон хоёр өрөө байр бэлэглэсэн байна.

Түрүү бөх Н.Батсуурийн бай шагналыг гардуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши нар хүрэлцэн иржээ.

Дашрамд дурдахад “Тоёота моторс” корпораци тав дахь жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм.

Н.Баатар

www,zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.7) 2018 оны 07 сарын 16

Бөхийн бай шагнал нэмэгдхэд бизнес болоод бөхийн мөн чанар утгаа алдаад байна цол тэгээд ард түмний л хүндлэл шүү дээ зарим нь хоосон хонж байхад юу машин юун байр

0  |  0
К(202.9.42.5) 2018 оны 07 сарын 15

Машин бол муудаж хуучраал мөргөлдвөл будаа, байр харин насны хөрөнгө шүү. Санжаадамбыг монгол нийтээрээ дэмжээд барсангүй. Увс бөх яахвэ допингтой мах идээгүй л бол болоо шударгаар үзсэн л бол болоо. Жижиг сүхбат шиг допингоо малдаа өгч махаа идээд тамир ороод нөгөөх нь эцэстээ баригдаад зодог тайлж жүжиглэхгүй л бол болоо

0  |  0
Bugchin(172.58.43.60) 2018 оны 07 сарын 15

2 uruu bair ni une hurnedee.

0  |  0
UNEN(103.229.123.133) 2018 оны 07 сарын 14

MONGOL ULS BUHCHUUDED MASHIN BAIR UGUHUU BOLIOD TSETSERLEG BARIBAL HUGJINE GEDEG UNEEN

0  |  0
Top