Г.Ариунбуян: Баян-Өлгийд 670 сая төгрөгөөр үерийн далан суваг байгуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 19
Онцгой байдлын ерөнхий газраас Зам тээврийн хөгжлийн яам, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран үер, усны нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ. Тус хурлын үеэр нийт улсын хэмжээнд гарсан хохирол, зардлыг дэлгэрэнгүй танилцуулсан төдийгүй аадар бороо үргэлжлэх магадлал өндөр байгаа тул ард иргэдэдээ сэрэмжлүүлэг, зөвлөгөө хүргэлээ. Үер, усны нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуянгаас тодрууллаа.

-Нийслэлд үерийн улмаас хоёр иргэн амиа алдсан талаар мэдээлэл байна. Та энэ талаар тодруулбал?

-Өчигдөр 08-20.00 цагийн хооронд дөрвөн удаагийн давтамжтай бороо орсон. Үерийн улмаас хоёр иргэн амиа алдсан. Баянзүрх дүүрэг 9-р хороо, Шар хадны эцэст 63 насны эрэгтэй жалганд урсаж буй үерийн усанд урсаж амиа алдсан. Тухайн иргэний хувьд даралт нь ихэсдэг байсан бөгөөд жалгаар гарах үедээ ухаан алдаж унан, үерийн усанд урссан. Мөн тус дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, Ногоон зоорь орчмын газар гол үерлэж, эрэг нурснаар 60 орчим насны эрэгтэй усанд осолдож амиа алдсан.

ирүүн борооны улмаас Дарь-Эх орчим дахь хэсэг зам хагарч эвдэрсэн байсан. Тэдгээр замуудад засвар шинэчлэлт хийж эхэлсэн үү?

-Зургаа болон долоодугаар саруудад орсон аадар борооны улмаас Монгол улсын нийт нутаг дэвсгэрт тодруулбал 29 цэг 13 аймагт 100 гаруй км замд эвдрэл гэмтэл учраад байгаа юм. Энэхүү гарсан эвдрэлийг тухай бүрт нь янзлахаар хариуцаж авсан компани бүр сэргээн засварлахаар ажиллаж байна. Дарь-Эх орчмын замын хувьд зураг төслийг гаргасан тусгай зөвшөөрөл бүхий компаниуд хийдэг. Тиймээс замын эвдрэл гэмтэлийг бидний зүгээс үнэлж дүгнэх боломжгүй. Бидний хувьд тухайн баригдсан зам нь стандарт нормын дагуу хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна.  

-Баян-Өлгий аймагт өмнө нь үер болж нүүлгэн шилжүүлэлт хийж байсан удаатай. Энэ удаагийн үерийг болохоос өмнө Баян-Өлгий аймагт үерийн ямар арга хэмжээ авсан байсан бэ?  

-2016 онд Баян-Өлгийд хүчтэй аадар бороо орж үер болсон. Ерөнхийдөө тус аймгийн нөхцөл байдал үерийн усанд автах газарзүйн бүтэцтэй байдаг. Тухайн аймгийг үерээс хамгаалах  далан суваг байхгүй байсан үе бий. Үүнээс хойш үерийн усыг зайлуулахад анхаарал тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд үерийн далан суваг байгуулах ажилд нийт 670 орчим сая төгрөг баталсан. Ирэх жилд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар энэ ажил үргэлжлэх юм. Одоогийн байдлаар нийтдээ 30 км урт үерийн далан суваг байгуулахаар төлөвлөсөн байна.

Б.Амирдаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.235) 2018 оны 07 сарын 18

Баян Өлгийд мөнгө баталсан гэх л юм . Тэд энэ мөнгөөр юу хийсэн юм. Түүнийг яриач ээ. Тэр үерээс хойш 2 жил өнгөрөөд байна.

0  |  0
Top