Шинэ Дэлигээс хоёр хүрэл медаль хүртээд байна

2018 оны 07 сарын 21

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын Азийн АШТ 2018 оны долдугаар сарын 17-22-ны өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж байна.

Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан болж өнгөрлөө.

Манай улсаас 19-нд таван тамирчин зодоглосноос 50 кг-ын жинд Чингэлтэй дүүргийн тамирчин Нандинцэцэгийн Анударь, 55 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Баяраагийн Халиунаа, 59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн, 68 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвцэцэг, 76 кг-д Архангай аймгийн тамирчин Батчулууны Оюунбагана нар хүрэл медалийн төлөө барилдав.

Image may contain: 1 person, standing

Тэднээс өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, Чингэлтэй дүүргийн тамирчин Нандинцэцэгийн Анударь хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан тэрбээр Энэтхэгийн нийслэлд шөвгийн наймд Тажикистаны Шойра Радзабоваг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Японы 2016 оны залуучуудын дэлхийн аварга Мию Накамүрад оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Иракийн Фатимах Хуссейн Сабеехийг барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь дэвжээн дээр гараагүй юм.

Мөн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Монголиа Опен-2018” ОУТ-ий мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Баяраагийн Халиунаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны Айбек Артыкали Кызыг 9:7-гоор ялснаар Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.

Image may contain: 1 person

Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд манай улсаас оролцож байгаа баг тамирчид:

Хөвгүүд: 57 кг-д Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс), 61 кг-д Б.Ууганбаяр, 65 кг-д Э.Бямбадорж (хоёул Баянхонгор), 70 кг-д Д.Батзул (Хасу-Мегастарс), 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 79 кг-д Б.Цэрэндаш (хоёул Ирээдүйн одод), 86 кг-д Б.Оргилох (Хасу-Мегастарс), 92 кг-д Ч.Алтангэрэл (Хилчин), 97 кг-д О.Бат-Эрдэнэ (Хасу-Мегастарс), 125 кг-д Э.Бат-Эрдэнэ (Аварга),

Охид: 50 кг-д Н.Анударь, 53 кг-д Б.Энхцэцэг (хоёул Чингэлтэй дүүрэг), 55 кг-д Б.Халиунаа (Ирээдүйн одод), 57 кг-д Б.Энхтүвшин (Чингэлтэй дүүрэг), 59 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 62 кг-д Н.Энхтуяа (Өмнөговь), 65 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ), 76 кг-д Б.Оюунбагана (Архангай) 

 Дасгалжуулагч: МУГТ Ц.Баярсайхан болон Б.Идэрсайхан, П.Чулуунбаатар, Ё.Батдархан, С.Мөнхдуулдах, Д.Эрхэмбаатар, П.Пүрэвцогт, шүүгчээр олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Ю.Батсайхан нар ажиллаж байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(178.193.42.2) 2018 оны 07 сарын 22

ta byhendee ih bayarlalaa. ulam ih amjilt hysie

0  |  0
Top