Тодруулбал, эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Цэрмаагийн Хулан мөнгө, 50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Нандинцэцэгийн Анударь, 53 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхцэцэг, 55 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Баяраагийн Халиунаа, 59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн, 65 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болсон юм. Тэднээс Э.Дэлгармаа залуучуудын Азийн АШТ-ий хошой медальтан болсон бол үлдсэн нь тивээсээ анхны медалиа зүүлээ. Багийн дүнгээр эрэгтэй бөхчүүд 52 оноогоор ес, эмэгтэй бөхчүүд 112 оноогоор тавдугаар байрт оров.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
ta byhendee ih bayarlalaa. ulam ih amjilt hysen erooe
Тэмцээнд яваад л бдаг . Нийгэмд ур бутээлтэй ажил хийгээч . .....