Паралимпын аварга Д.Баатаржав Азийн цомоос алтан медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Тайландын, Бангкок хотод долоо хоног үргэлжилсэн пара байт харвааны Азийн цомын тэмцээн өндөрлөлөө.
Тэмцээнд оролцсон манай улсын тамирчид нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай байна.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн хувийн харваанд мөнгөн медаль хүртээд байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавъяат тамирчин Д.Баатаржав багийн холимог харвааны төрөлд алтан медаль хүртэж, Тайландад төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Тайланд, Лаост хоёр cap гаруй хугацаанд бэлтгэл сургуулилт хийсэн манай байтынхан удахгүй эх орондоо ирэх ажээ.

Эх сурвалж: Зууны Мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top