“Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд зөөврийн дижитал рентген аппаратаа ашиглан аймгийн хэмжээнд боловсрол, соёлын байгууллага, хилийн цэрэг, хүчний байгууллага, олон нийтийн зах, худалдааны төв, 14 сумын ард иргэд /16000/, Дархан уул аймгийн Шарын гол /661/, Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Батсүмбэр /1094/, Дорноговь аймгийн Сайншанд сум /1600/, ХӨСҮТ-н хүсэлтээр Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль /796/ зэрэг нийт 20 гаруй нэгжийн 20000 гаруй ард иргэдэд цээжний хөндийн эмгэг илрүүлэх оношлогоог хийж тодорхой тооны сүрьеэгийн шинэ тохиолдлыг эрт үед нь илрүүлж, эмчилгээнд хамруулаад байна.
Мөн ирэх 8 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайдын 2018 оны 105 дугаар захирамжийн дагуу Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран “Сүрьеэгүй аймаг” олон талын оролцоог хангах ухуулга, нөлөөллийн уулзалт, хэлэлцүүлэг болон сүрьеэгийн тусламж үйлчилгээг зохицуулагч бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Бид хэнийг ч орхигдуулахгүйгээр эрүүл мэндийг нь хамгаална.
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 0 )