Азийн хөлбөмбөгийн холбооны Тэмцээн зохион байгуулах системийг энэ сарын 3-д эхлэх 16 болон 18 хүртэлх насныхны лигээс туршиж, 2019 оны талбайн тэмцээнүүдэд бүрэн хэрэгжүүлэхээр болжээ. Тиймээс МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн мэргэжилтнүүд, лигт оролцох эрх авсан багуудын менежерүүдийг  сургалтад хамруулсан байна. Уг сургалтыг АХБХ-ны мэргэжилтэн Сужит Манжуран удирдан явуулжээ. Сужит нь манай улсад дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирсэн нь энэ юм. “ФИФА КОНЕКТ” хөтөлбөр нь Монголын Хөлбөмбөгийн Холбоонд бүртгэлтэй бүх хүнийг нэгдсэн санд бүртгэх, мэдээллийн томоохон бааз болно. Энэ нь Тэмцээн Зохион Байгуулах Системтэй холбогдон Монголын клубүүдийг олон улсын давцанд гаргах чухал ач холбогдолтой гэж Хөлбөмбөгийн  холбооны удирдлагууд үзжээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn