Баян-Өлгийн иргэдэд туслах аянд нэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 01

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор төрийн болон олон улсын байгууллага, иргэдээс хандив, тусламж  ирүүлсээр байна. “Олон улсын Хэрлэн, Арслан клуб”-ээс 4.400 мянган төгрөгийн өртөг бүхий хандивыг ОБЕГ-т хүлээлгэн өгчээ. Тус клуб нь Өлгий сумын ард, иргэдэд туслах аяныг нийт гишүүдийнхээ дунд өрнүүлж, 10 гаруй гишүүдийн сэтгэлийн хандиваар 4,100,000 төгрөгийн хүүхдийн болоод том хүний хувцас, 300,000 төгрөгийг бэлнээр хандивласан байна.  Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны явц, шаардагдах хөрөнгийн асуудлыг танилцуулжээ. 2018 оны 06 дугаар сарын сүүлч, 07 дугаар сард ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, Улаанбаатар хотод үер бууж, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учирсан юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hjk(66.181.160.16) 2018 оны 08 сарын 01

naad muusain hasaguudiig hooj yavuul davarsan lagaanuud zailtsgaa orond n mgl hund ger og

0  |  0
хөөрхий монгол(103.206.195.237) 2018 оны 08 сарын 01

Шарын шашны сүм хийд Гандандэгчилэн хийд бас нөгөө муухай монголчууд л хүнд туслах хөдөлгөөнд хамрагдалгүй хамраа даран өнгөрч байх шив. Өөрсдөө болохоо ном унших нэрийдлээр өдөр шөнөгүй каасны машин тачигнуулж өргөл барьц нэхэн олон улсын тусламж жирийн цагтаа авахаар орилолддог 2 доо. Тэгсэн атлаа уул овоо таих эсвэл нэг муу махан хүүдий цол авахаар Ланд 200 барьж гүйцгээнэ. Чааваас нүгэл нь нүдээрээ гарах биз Би чуг нь морнгол хүн л дэ Гэхдээ бас л хүнд туслах болохоор гар салганаад болохгйү золиг юм.

0  |  0
Top