Криштиан Роналдо Испанийн эзэн хааны багаас Италийн Ювентус руу яваад сар орчмын хугацаа өнгөрчээ. ДАШТ-ий дараах хамгийн дуулиантай мэдээ нь түүний багаа солих тухай байлаа. Хэдийгээр тэмцээний үеэр түүнийг багаасаа явна гэж байсан ч хэд орчим еврогоор, хаана очих нь тодорхойгүй байсан юм. Гэхдээ олон нийт түүнийг Ювентуст очно гэж байсан нь биелэлээ олсон билээ. Дэлхийн од хэзээ ч одод ихтэй Английн премьер лигт очихгүй гэдэг нь тодорхой гэцгээж байлаа. Тэр шилдэг тоглогчоос гадна маш сайн менежменттэй тамирчин гэдгээ Ювентусыг сонгосноор харуулаад авсан.
Өндөр хэмжээний цалингаар дөрвөн жилийн гэрээ үзэглэсэн түүний цалинг нэг бүрчлэн дурьдвал:
Үүнийг монгол төгрөгөөр хөрвүүлэн бодвол тэрээр нэг цагт 10, 706, 160 төгрөгийн цалин авдаг байна.
Тэрээр хамгийн өндөр үнээр зарагдсан тамирчдаас Неймарын дараа хоёрдугаарт бичигддэг билээ. Роналдо Реал Мадрид багт 94 сая еврогоор зарагдан очоод 438 тоглолтонд 450 гоол оруулж, 131 гоолын дамжуулалт өгч 15 цом авчээ. Харин Ювентус түүнийг Реал Мадридад 105 сая евро төлж өөрийн болгож аваад байгаа юм.
Одоо түүнийг шинэ улиралд Ювентусын өмсгөлтэй хэдэн гоол оруулахыг л хүлээх үлджээ. Магадгүй тэр Аваргуудын лигийн шилдэг мэргэн буучаар сүүлийн зургаан улирал тодорсон амжилтаа үргэлжлүүлж ч мэдэх юм. Тэр бол Криштиан Роналдо шүү дээ.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Модричгүй одоо дуус шдээ
Хөдөлмөрлөж олж байгаа мөнгө шүү.
Энэ дахиад л баахан шагнал авна, даварсан гараа