Р.Пүрэвдагва Даншиг наадмын Дархан аварга болов

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

Даншиг наадам-Хүрээ цам-2018” шашин соёлын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болсон.  Даншиг наадамд 256 бөх барилдсанаас Архангай аймгийн харьяат, улсын арслан, Даншгийн аварга Р.Пүрэвдагва дөрвөн жил дараалан түрүүлж, Даншгийн дархан аварга цол хүртсэн юм. Улсын харцага О.Хангай долоо даван үзүүрлэж, Даншиг наадмын заан цол авлаа. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Ц.Заяатүшиг, Увс аймгийн Тэс сумын харьяат Б.Баянмөнх, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Ж.Бат-Эрдэнэ нар тав давж, Даншгийн начин цол хүртсэн юм.  Тус  наадмын насны хурдан морьдын уралдаанд 104 хүлэг бүртгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүллээ. Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Д.Амармэндийн зээрд морь, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн хээр морь хурдлав. Айргийн дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Ө.Өлзий-Оршихын зээрд, айргийн тавьд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Н.Даваанямын бор морь  хурдаллаа.

 

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кк(202.9.42.7) 2018 оны 08 сарын 06

Монгол бөх хамгийн худрагагүй хамгиын со лгүй сонирхолгүы болсон. Гэдсээ унжуулсан бүдүүн юмд энд тэнд очиж хүн рекетлэж том биеэрээ айлган сүрдүүлж явдаг ажилтайн билээ. Дээр үеийн аваргууд шиг аварга ч алга болж. Ялангуяа энэ жилийн аварга батсуурь гэж юм бүр сонирхолгүй хүндлэх юмгүй болгосон мангарууд кк

0  |  0
ЗОЧИН(103.9.90.50) 2018 оны 08 сарын 06

ЗА ТЭГЭЭД ТЭР УЛИРСАН БАЛАРСАН ТҮҮХ, ШАЛТАГ ШАЛТГААНЫГ НЬ УМАРТААД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ШАШИН-ТӨРИЙН ИХ ЦЭНГЭЛ НААДАМ БОЛГОЧИХООЧ! АЛЬ Ч УЛСАД БУСДААС ЯЛГАРАХ, ОНДООШИХ НЭГ ЮМ БАЙДАГ Л БИЗ ДЭЭ? ӨНГӨРСӨН ЛҮҮГЭЭ ЭРГЭЖ БУЦААД АМ АМАНДАА МЭДЭМХИЙРЭЭД БАЙХ ЮМ ..ККК... МОНГОЛЫН ӨВ СОЁЛ, ШАШИН ТӨРИЙН ИХ ЦЭНГЭЛ НААДАМ ГЭЭД ОЙЛГОЧИХВОЛ БОЛОО Ш ДЭЭ. ЕР НЬ ТЭГЭЭД БУДДЫН ШАШИН, БУДДЫН СУРГААЛЬ НОМЛОЛОО БАРЬЖ ЯВАХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД БИД СҮСЭГ БИШРЭЛГҮЙ, АЙХ ИЧИХЭЭ МЭДДЭГГҮЙ АРААТАНЛАГ ШИНЖТЭЙ БОЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ!

0  |  0
зочин(66.181.178.172) 2018 оны 08 сарын 06

Халхын анхдугаар богд, фндфр гэгээн Занабазарт зориулж даншиг фргфж эхэлсэн байдаг.Занабазар богд манж тфрийн дээдэс биш, манжийн хувилгаан биш. Та ффрийн ойлголтоо зфв болго.

0  |  0
ХАЛХ 7 ХОШУУ ДАНШИГ(202.179.26.224) 2018 оны 08 сарын 06

ДАНШИГИЙН НЭРИЙГ ХАЛХ 7 ХОШУУНЫХНААС МАНЖ ТӨРИЙН ДЭЭДЭС ХУВИЛГААДАД МАНДАЛ ӨРГӨХ БАТОРШИЛ НААДАМ ГЭЖ ҮНЭНЭЭР НЬ БИЧИХГҮЙ БОЛ ЧОЙЖАМЦ ХАМБААС ЭХЛЭЭД ХУДЛАА МОНГОЛЫН ЭВ НЭГДЭЛ ШАШИН СОЁЛЫН БАЯР ГЭЖ НОМЛООД БАЙГАА.

0  |  0
Top