Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон 16 насныхны "Үндэсний цом" анхдугаар тэмцээний медалийн эзэд болон шилдэг тоглогчид тодорлоо. Гуравдугаар байрын төлөө Баян-Өлгий аймгийн баг Сүхбаатар аймгийн багийг 4:1-ээр хожжээ. Аваргын алтан төлөөх тоглолт Дархан-Уул, Ховд аймгийн багуудын хооронд болж Ховд аймгийн хөлбөмбөгчид 3:2-оор хожлоо. Анх удаа 16 насныхны дунд зохион байгуулсан "Үндэсний цом"-ын аваргын цомыг Ховд аймгийн шигшээ багийн хөвгүүд өргөсөн юм.
Баянхонгор аймагт наймдугаар сарын 01-6-ы хооронд болсон 16 насныхны "Үндэсний цом"-ын шилдгүүдийг ч тодрууллаа. Шилдэг хаалгач: Т.Серлан /Баян-Өлгий аймаг/, шилдэг хамгаалагч: Н.Бямбадорж /Ховд аймаг/, шилдэг хагас хамгаалагч: С.Цэрэндорж /Дархан-Уул аймаг/, шилдэг довтлогч: Е.Ерханат /Баян-Өлгий аймаг/ нар тус тус нэрлэгдлээ.
Ийнхүү Монгол улсын 21 аймагт хөл бөмбөгийн спортыг жигд хөгжүүлэх бодлогоор зохион байгуулдаг үндэсний цом тэмцээн энэ жил анх удаа 16 насныхны дунд Баянхонгор аймагт амжилттай болж өндөрлөсөн байна.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )