Э.Бадамханд алтан медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Ази тивийн өсвөрийн шатрын түргэн тоглолтын анхны аварга шалгаруулах тэмцээний 16 насны эмэгтэйчүүдийн ангилалд ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Н.Бадамханд алтан медаль хүртжээ. Филиппин улсын Субик хотноо энэ сарын 14-22-нд болсон Ази тивийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс 18 насны ангилалдаа олон улсын хэмжээний мастер А.Энхтуул хүрэл медалийн эзэн болов. Мөн есөн өргийн тоглолт дуусахад 18 насны эмэгтэй ангилалд МУИС-ын нэгдүгээр дамжааны оюутан,  ОУХМ А.Энхтуул хүрэл медаль, 18 насны эрэгтэй ангилалд 33-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, спортын мастер У.Насанжаргал дөрөвдүгээр байранд тус тус шалгарсан байна. Дархан-Уул аймгийн «Цагаан морь»шатрын клубын дасгалжуулагч Энхбаяраар ахлуулсан өсвөрийн шатарчдын баг ийнхүү эх орондоо алт, хүрэл медаль, шагналт байр эзэлсэн шагналын арвин ургацтай ирлээ. Дашрамд сонирхуулахад Монгол улсын оюуны спортын түүхнээ 2006 оны долдугаар сард Турк улсын Пардувици хотоос «Төр Монгол» шатрын клубын багш дасгалжуулагч Ц.Батболдын хамт дэрсхэн насны дөрвөн охин анхны «Сургуулиудын багийн дэлхийн аварга» эрхэм хүндтэй цол хүртэж байсан юм. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top