Жудо бөхийн Залуучуудын багийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн ОХУ-ын Эрхүү хотноо энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан.
Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны орлогч дарга, дэслэгч Ө.Рагчаадоржоор ахлуулсан баг тамирчид оролцож, хүрэл медалийн эзэд боллоо.
Тэмцээнд Орос, Гүрж, Япон Казахстан, Буриад Монгол зэрэг 14 орны баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )