Монголын чөлөөт бөхийн холбооноос эрэгтэй, эмэгтэй төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчны сонгон шалгаруулалт зарлалаа.
Үндэсний шигшээ багийн тамирчинд нэр дэвшигчдэд тавих шалгуур:
- 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн эсвэл "Будапешт-2018" ДАШТ-ний сорил тэмцээний шигшээ барилдаанд шалгаран үлдсэн тамирчин байна.
Үндэсний шигшээ багийн тамирчинд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:
- 2 хувь цээж зураг;
- Төрийн албан хаагчийн анкет /татаж авах/;
- Үндэсний шигшээ багт орох тухай өргөдөл;
- Тухайн тамирчны харъяалагддаг байгууллагын хүсэлт.
Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх тамирчны материалыг энэ сарын 28-наас 09-р сарын 20-ныг дуустал МЧБХ-нд хүлээн авч, шалгаруулалтад тэнцсэн тамирчинтай гэрээ байгуулах аж.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
temtseenuudeeree songon shalgaruulchikhaad yunykh ni songon shalgaruulalt zarlaad baynaa?