"Жакарта-Палембанг 2018" Азийн наадам 12 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр жүдо бөхийн төрөл эхэлсэн билээ.
Өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй гавъяат тамирчин Д.Сумъяа шөвгийн 16-гийн барилдаанаа Вьетнамын Нгуен Ти Бичтэй хийж, даралтаар цэвэр ялсан.
Тэрбээр А хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын залуу бөх Ким Жин А-тай эн тэнцүү барилдаж, цаг сунгасны эцэст цэвэр ялагдлаа. Ингэснээр Д.Сумъяад дагах барилдаан хийх боломж олдож, БНХАУ-ын тамирчин Лу Тонгжуань-ийг цэвэр ялж хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр 2017 оны Азийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )